//УИХ дахь хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ-ын дараах ажлын хэсгүүд өнөөдөр /2020.12.08/ хуралдана. Үүнд,

– УИХ-ын даргын 2020 оны 50 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт болон үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;

– УИХ-ын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их хуралдай” танхимд;

– Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нутгийн удирдлагын дэд хорооны цахим хэлэлцүүлгийг 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга болон төлөөлөгч нарын хүрээнд зохион байгуулна.