//Тайлан ирүүлэх хугацааг сунгалаа

Тайлан ирүүлэх хугацааг сунгалаа

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага мөн үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар 11 сарын мэдээгээ 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.

Гэвч короновирус (Covid 19)-ын халдвар манай улсад голомтлон гарсантай холбогдуулж Засгийн газраас 12 дугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Иймд энэхүү нөхцөл байдалтай холбогдуулж тайлан ирүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж байгааг мэдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд багтаж тайлангаа ирүүлнэ үү гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.