//УОК: Экспортын бүс нутгийг, тусгайлан хамгаалалтыг нь чангатгана

УОК: Экспортын бүс нутгийг, тусгайлан хамгаалалтыг нь чангатгана

Ковед 19 халдвар дотоодод гарсантай холбогдуулан Засгийн Газраас тогтоол гарсан. Үүнд: Экспортод чиглэсэн гол бүс нутгаа эрүүл эрсдэлгүй бүс байлгахаар ЗГ-аас шийдвэрлэж, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээхүрэн, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын тухайд тусгайлсан хамгаалалтыг чангатгаж, хүчлэн хамгаалалт авч хэрэгжүүлж байна. Энэ бүс нутгийн иргэдийг бүгдийг нь PCR шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ.

2020 оны 11-р сарын 28 ны байдлаар 400 гаруй жолооч тээвэрлэлт хийж 1 өдөртөө хилээр гарсан байна. БНХАУ-ын тал Монгол жолооч нарыг түргэвчилсэн оношлуураас гадна заавал PCR шинжилгээнд хамруулахыг шаардаж байгаа юм.Иймд тухайн бүс нутагт PCR шинжилгээний хэрэгсэл нэмж суурилуулах ажлыг ирэх 7 хоногт УОК-оос шийдвэрлэнэ.