//НҮБ-ын Хүн амын сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэв

НҮБ-ын Хүн амын сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэв

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава аймгийн Засаг дарга Р.Сэддоржид албан захидал илгээн ажлын амжилт хүссэнийг тус байгууллагын орон нутгийн төлөөлөгч, Харилцааны ажилтан Н.Шижиртуяа уламжлав.

Тэрээр тус байгууллагаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан нийт 14,950,000 төгрөгийн өртөг бүхий нүүрний хамгаалалтын шил, хамгаалалтын комбинзон хувцас, маск, гар ариутгагч зэрэг эд зүйлсийг илгээснийг өнөөдөр гардуулан өглөө.