//Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрлээ

Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрлээ

Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрлээ Тус аймагт 450 иргэнийг шинжилгээнд хамруулж, тэдгээрийн хариу сөрөг гарсан. Гэтэл өнөөдөр нэг тохиолдол илэрч, ойрын хавьтлын 60-аад хүнийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Өнөөдөр 12.00 цаг хүртэл Дархан-Уул аймагт 00 зогсолт хийж, дэлгүүр орохыг ч хориглосон байна. Дархан-Уулд УОК-оос зөвшөөрөгдсөн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэхдээ тусгай горимын дагуу халдвар хамгааллын дүрэм журмын хүрээнд ажиллана гэсэн зарчимтай. Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдлын улмаас нийтийг хамарсан шинжилгээг эхлүүлээд байгаа. Нийт хүн амын 10 хувь буюу 10 мянган хүнд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч байна. 450 иргэнийг хамруулсан тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан юм.