//Сайд асан Гүндалайгаас гарамгүй үйлдэл

Сайд асан Гүндалайгаас гарамгүй үйлдэл

Цар тахлын үед хатуу хөл хорио тогтоосон биш хүмүүсийн мөн чанар ч танигдаж байх шив. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай хилийн чанадаас ирж, карантинд байхдаа фэйсбүүк хуудсаараа лайв хийж, төрийн түшээдэд гомдоллон, виски сөгнөж, уйлж унжин эгээтэй л нялх хүүхэд шиг аашилсан. Гэтэл хатуу хөл хроионы үеэр ч зангаа тавихгүй шар айраг ууж буй бичлэгээ олон нийтэд цацлаа. Ковидийг дотооддоо алдсан тохиолдолд дархлаа хамгийн чухал гэж мэргэжлийн хүмүүс хэлж, архи дарс худалдаалахыг хориглосон байтал ийнхүү зохисгүй аяглах нь эрүүл мэндийн сайд явсан хүний гаргах араншин мөн үү. Магадгүй, түүний өмнөх үйлдэл ч Энхсаран мэтийн хяналт муутай газар карантилагдсан хүмүүс замбараагүйтэхэд нөлөөлсөн байх магадлалтай биз ээ.