//Монголын Алтан гарт Сонька мөрдөгчидтэй ямар холбоотой вэ

Монголын Алтан гарт Сонька мөрдөгчидтэй ямар холбоотой вэ

Ховд аймгийн Жаргалант сумын харьяа, Б гэгч эмэгтэй нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салон, бэлэн хувцас, гоёл чимэглэлийн зүйл худалдаалагчдын зүрхэнд шар ус хуруулаад байна. Тэрбээр бүсгүйчүүдэд хамааралтай үйлчилгээний хамгийн өндөр үнэ тарифтай, дээд зиндааныхан үйлчлүүлдэг газруудаар явж энэхүү залилангаа хийдэг аж.

Нэртэй, чадалтай make up artist-уудаар нүүрээ будуулчихаад, “Долларын данснаас шилжүүлсэн шүү. Удахгүй мессеж ирнэ” гэчихээд хэнэггүй гарч одох. Энэхүү арганд хууртсан хохирогчид одоогоор 50 хол давжээ. “Үргэлж нүүрээ будуулдаг болохоор нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзаж явдаг байж таарна” гэсэн таамаг гоо сайхны салбарынхан дунд байна. Нэгдэж, хэлэлцэж цагдаад хандсан хүмүүс байгаа ч нэр, овог, регистр, утасны дугаар нь илхэн атал усанд хаясан чулуу шиг алга болчихдог гэнэ.

Мөн гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээс цаг, бугуйвч зэрэг зүйлс дээрх аргаар залилан мэхэлж авчээ. Урьд өмнө нь залилсан дэлгүүртээ парик зүүж ахин “зочлох” нь ч элбэг гэнэ. Монголын алтан гарт Сонька гэгдээд буй иргэн Б цагдаагийн хараанаас ямар гээч овжин мэхээр мултраад байна вэ.